УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УДШ-ийн тогтоолыг өөрийн биеэр гардаж авчээ

Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гардуулж өгсөн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тогтоолоо гардаж аваагүй байсан бөгөөд тэрбээр өчигдөр өөрийн биеэр тогтоолоо авсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Тэрбээр 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Харин УДШ-ийн Хяналтын шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

offshore.mn

http://offshore.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.