ХНХЯ: Хүүхдээ 100,000 төгрөг авах эсэхийг энэ сарын 16-наас хойш шалгах боломжтой

Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан.

Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1,139,200 хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1 их наяд 367 тэрбум төгрөг баталсан.

Засгийн газраас төрийн байгууллагуудын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрд цугларсан их өгөгдлийг төрийн бодлого шийдвэрт ашиглах, төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдсэн учраас төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Иймд иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргах шаардлагагүй.

Иргэд 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ нийгмийн халамжийн нэгдсэн систем /ehalamj/, төрийн үйлчилгээний нэгдсэн систем /Е-Моngolia/-ийг ашиглан шалгах, мөн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулах боломжтой.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.