Л.Мөнхбаатар гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилно

МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Хуралдаанаар УИХ-ын дэд даргад Л.Мөнхбаатар гишүүнийг санал болгожээ. Улмаар МАН-ын бүлгийн хуралдаанаар түүнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон. Тэгвэл түүний оронд ажиллах дэд даргыг хоёр сар гаруй хугацааны дараа томилох гэж байна. 

offshore.mn

http://offshore.mn
© 2023 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.