Нийслэлийн хэмжээнд цэрэг бүртгэл өнөөдөр эхэлнэ

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэл өнөөдөр эхэлнэ. Иргэд нэгдүгээр сарын 4-20-ны хооронд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
    Иргэний үнэмлэх
    Цэргийн үүрэгтний үнэмлэх
    Ажлын газрын үнэмлэх
    Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ш
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
    Дээд офицер /Генерал/ - 65 нас
    Ахлах офицер - 60 нас
    Дунд офицер, ахлагч - 55 нас
    Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.