УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, шинэ долоо хоногт УИХ, Байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг баталсан байна. Энэхүү жагсаалтад зургаан жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг нь эхлүүтээ зогссон, Сангийн сайд Б.Жавхлан нарын 18 гишүүний санаачилсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр дараалалд багтаажээ.
Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Лхагва гаригт Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.
offshore.mn