"The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 10 хөгжмийн видео"-ний нэг болжээ. Мөн "Music.mxdwn.com" хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад багтжээ.
"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон билээ. Тэдний Европ дахь аялан тоглолт өнгөрсөн аравдугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд энэ оныг дуустал үргэлжилжлэх аж. Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18-ны хооронд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно.
offshore.mn