Ч.ХҮРЭЛБААТАР: Валютын урсгалыг нэг тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газар валютын нөөц бүрдүүлэх чиглэлээр гурван чиглэлээр ажиллаж байна. Намайг анх ажил авахад Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан Албан ханш, албан бус ханшны зөрүү 200-300 төгрөг байсан. Арилжааны банкууд 1 сая төгрөгөөс дээш валют олгохгүй гэдэг байсан. Аравдугаар сарын дүнгээр валютын албан ёсны нөөц 2.8 тэрбум ам.доллар болсон.  Нэг сая төгрөгийн хязгаарлалт зарим банк дээр 10 сая, зарим банк дээр 20 сая болж, нэмэгдсэн. Валютынн ханшийн зөрүү буурсан.Засгийн газрын зүгээс валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд “Эрдэнэс тавантолгой” компани дээр онцгой дэглэм мөн тогтоосон. Цаашдаа бид тогтолцоогоо ил тод болгох ёстой. Ямар компани, ямар дүнтэй гэрээ хийсэн бэ, хилээр гарч байгаа бүтээгдэхүүн гаал татварын санд бүртгэгдсэн байх ёстой. Тэгж байж хяналт тавигдана. Энэ бүгдийгээ ил болгоё. Хаалттай хаалганы цаана хоёр хүн суугаад хийсэн гэрээн дээр нүүрсний үнэ өсөхгүй. Биржээр бүтээгдэхүүнээ зарах,ингэхдээ 2023 оны нэгдүгээр улиралдаа багтаагаад зарна.  Засгийн газар өөрсдөө түр журам гаргаад нүүрсээ биржээр зарах ажил хийнэ. Валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд оффтейк ч бай, урьдчилсан ч бай гэрээнийхээ дагуу доллараа төлж байж нүүрсээ авах ёстой. “Эрдэнэс тавантолгой” компани оны төгсгөлд 500 сая ам.доллар оруулж ирэхээс одоогоор 140-өөд сая нь орж ирсэн. “Эрдэнэт” үйлдвэрт 350 сая ам доллар оруулж ирэх үүрэг өгөгдсөн. Оюутолгой компани дээр 500 сая ам.доллар оруул гэсэн, одоо 240 сая ам.доллар орж ирсэн. “Энержи ресурс” дээр мөн тодорхой үүрэг өгөгдсөн. Ингэснээр валютын урсгалыг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ" гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.