Ө.ЗОЛБАЯР: Зүрхний Б.Болдсайхан эмчид “Чингис хаан” одонг гардуулна гэдэг нь ташаа мэдээлэл

 Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одон гардуулдаг уламжлал 2005 оноос тогтож, одоогоор 14 эрхэм эл одонг хүртээд байгаа билээ.

Энэ жилийн “Чингис хаан” одонг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайханд хүртээхээр болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм.

Тэгвэл бид энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяраас тодрууллаа.

       Тэрбээр “Зүрхний Б.Болдсайхан эмчид “Чингис хаан” одонг гардуулна” гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Уг ташаа мэдээллийг өчигдөр хэн нэгэн цацсан байна лээ. Журмаараа ирэх долоо хоногт “Чингис хаан” одонг хэнд олгохыг зарлана. Нууцын зэрэглэлд байгаа учраас одоогийн байдлаар уг одонг хэнд олгох нь тодорхойгүй. Тодорхой болсон цагт ЕТГ-ын дарга олон нийтэд зарладаг журамтай” гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.