Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн Ар гол гэх газар өчигдөр 08:24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон геодезийн газзарт 08:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Мөн тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мөн тус газраас мэдээллээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.