Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар,
 
  • Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар,
  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
  • Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар,
  • Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, 
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа аж. 

offshore.mn

http://offshore.mn
© 2023 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.