Чингис хаан нисэх буудлын гаалийн газар энэ онд 144 зөрчил илрүүлжээ
Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар нь энэ онд 144 зөрчил илрүүлжээ. Улмаар 233.2 сая төгрөгийн торгох шийтгэл, 89.9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар 152.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд төлөвлөгөө 90.3 хувийн биелэлттэй байна гэж мэдээллээ.
 
     Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит гуравдугаар хуралдаан 2022 оны арванэгдүгээр сарын 11-ний өдөр Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт болжээ. Хуралдаанаар Улаанбаатар хотод илэрч байгаа зөрчил, гэмт хэргийн өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2023 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.