Монголын шигшээ баг Гуам, Сингапуртай нэг хэсэгт орлоо

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд явагдаж, өндөрлөлөө. Таван өдөр үргэлжилсэн хэсгийн тоглолтууд дуусаж хэсгийн тэргүүн багууд тодров. Монголын шигшээ баг болон Тайландын шигшээ багууд хэсгийн аваргын төлөө тоглоход Тайландын шигшээ баг 109-105 харьцаагаар хожлоо.

    Урьдчилсан нэгдүгээр шатны С хэсгээс Гуам 4, Хонконг 3, Сингапур 2 оноотой хоёрдугаар шатанд шалгарсан бол D хэсгээс ийнхүү Тайланд, Монгол, Малайз шалгарав. Энэ зургаан баг урьдчилсан хоёрдугаар шатанд 2023 оны хоёрдугаар сард тоглоно. 

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.