Д.ТОГТОХСҮРЭН: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны долдугаар сар хүртэл хойшлуулна

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулж байгаа асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

     Тэрбээр "Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байна. Одоо УИХ дээр 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Ажлын хэсэг дээр ярьснаар бол ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулахаар ярьж байна. Үүнийг энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж байгаа төсөл дээр хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа шүү дээ" гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.