Ц.ЦЭРЭНПУНЦАГ: Ипотекийн зээл Монголбанкны авч хэрэгжүүлэх төсөл биш

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал хүнд болчихлоо. Тиймээс томоохон банкууд зээлийн хүүгээ ойр ойрхон нэмж байна.  Мөнгө байхгүйдээ зээл олгохгүй байгаа юм биш. Харин эрсдэл өндөр байгаа болохоор зээл гаргахгүй байгаа юм. Үүнээс гадаадын банк оруулж ирэх гээд хаанаас гарсан яриа юм бүү мэд. Энэ тухай анх удаа л сая сонслоо. Гэхдээ одоо ч манай улсад гадаадын банк бий шүү дээ. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалтай томоохон Хаан банк байна. Бодлогын хүү нэмэгдчихсэн учраас хөрөнгө оруулалт хийх мөнгө нь үнэтэй болно. Тэгэхээр эрсдэл нь өндөр гарна. Тийм учраас нөгөө талд гарч ирдэг үр дүн гэвэл эдийн засаг агшдаг шүү дээ. Мөнгөний бодлогын асуудлыг байнгын хороогоор оруулж хэлэлцэх гэж байна. Ипотекийн зээлийн 80 хувийн хүү төлөлт хуримтлагдахгүйгээр хойшлуулсан байгаа. Тэгэхээр зээлд хамрагдсан иргэд 20 хувийг нь төлж байна гэсэн үг.  Хамгийн гол нь ипотекийн зээл Монголбанкны авч хэрэгжүүлэх төсөл биш. Энэ бол засгийн газрын хөтөлбөр юм" гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.