АТГ: Авлигын эсрэг сургалтад 548 иргэн, албан тушаалтныг хамрууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг дарга зэрэг төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн зөвлөмж болон мөрдөгчийн мэдэгдлийн биелэлттэй танилцах, дүн шинжилгээ хийх чиглэлээр хамтран ажиллав.

       Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах зургаан удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 548 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.