АН-ын Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ч.Сайханбилэгийг батламжилжээ

Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны ээлжит бус хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Тус хуралдаанаар Ардчилсан намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт, өөрчлөлтийн тухай, ҮБХ-ны үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт өөрчлөлтийн тухай, УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, Үндэсний Бодлогын Хорооны дэд дарга, Бодлогын хороодын дарга нарыг батламжлах тухай, УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх шаардлагын төслийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ үеэр АН-ын ҮБХ-ны дэд даргаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батламжилжээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.