М.Лхагвагэрэл дэлхийн аваргын төлөө барилдана

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 70, 86, 79, 125 кг жингийн барилдаанууд болоход хамгийн хүнд жинд зодоглосон М.Лхагвагэрэл хагас шигшээд Гүржийн аварга Гено Петриашвилиг ялж финалд шалгарлаа. Тэрээр өнөө шөнө аваргын алтан медалийн төлөө Туркийн Таха Акгултай барилдана. Өнгөрсөн шөнө манай хоёр эмэгтэй хүрэл медалийн төлөө барилдсан ч хоёул өвдөг шороодож тавдугаар байр эзэлжээ. 57 кг жинд Э.Даваачимэг, 59 кг жинд Б.Эрдэнэсувд нар хоёул Польшийн бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.

     Өнөөдөр 57, 72, 92 кг жингийн барилдаанууд эхлэх ба 79 кг жинд А.Дөлгөөн дагах барилдаанд Румыны Яакуб Шихжамаловтой хүч үзнэ. Тэрээр хоёр ялж байж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.