О.БАТНАЙРАМДАЛ: АИ92 автобензины үнэ нэмэгдэхгүй
  Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал шатахууны үнийн талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
   Тэрбээр “2021 онд АИ92 болон дизель түлшний үнэ дэлхийн зах зээл дээр 60-71.3 хувь өссөн бөгөөд энэ нь 2013 оноос хойш харагдаагүй маш өндөр өсөлттэй байна. Мөн 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 45-48 хувиар өссөн. Тухайлбал, А92 он гарсаар 45.8 хувь нэмэгдээд байгаа юм. Нэг литр бензин худалдаж авч буй долларыг төгрөгт шилжүүлбэл 3330 төгрөгөөр худалдаж авч байгаа. УУХҮЯ, “Роснефть” компанитай хэлцэл хийсний дүнд 4-6 дугаар сард А92 автобензиныг тонныг нь 840 доллараар худалдан авахаар гэрээ хийсэн. Үүний үр дүнд нэг литр А92-ыг тонныг нь 25 хувийн хямдралтай үнээр худалдан авахаар болсон. Нэг литр түлшийг тонныг нь 1047 доллараар авч буй бөгөөд литр түлшийг 3714 төгрөгөөр худалдан авч байна гэсэн үг юм. Засгийн газраас онцгой албан татварын тэглэснээр 3380 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.