Н.Энхболд гишүүн ирснээр Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ
   УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэллээ. Тодруулбал, тус хорооны дарга Н.Энхболд хуралдаа ирснээр ийнхүү ирц бүрдэж, хурал эхэлсэн байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх бөгөөд тус гишүүдээс шаардлагатай баримтуудыг цаасаар гаргуулж авч байгаа юм байна.

   Үргэлжлүүлэн ХЗБХ, ТББХ, 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаантай.

 Сануулахад, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн. Асуудлыг ажлын таван хоногт багтаан шийдвэрлэх учиртай. Уг хуулийн хугацаа даваа гаригийн 14.00 цагийн орчимд дуусах юм. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нар багтдаг бөгөөд Н.Энхболд дарга нь юм.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.