Б.БАТ-ЭРДЭНЭ: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эхлээд байнгын хороодоор хэлэлцэнэ

Улсын ерөнхий прокуророос нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Мэдээллийн хувьд хэвлэл мэдээллийн салбарын та бүхэнтэй адилхан мэдээлэлтэй байна. Хуулийн дагуу Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирдэг. Саналыг нь Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны нэгдсэн хурлаар оруулдаг. Энэхүү асуудлыг тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Би одоогоор мөрдөн байцаалтын болон ирсэн бичгийн нь ч нээж үзээгүй байна. Тиймээс мэдэх тодорхой зүйл алга" гэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.