ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС Г.ГЭРЭЛИЙН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШИЙДВЭРЛЭЖ, МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХУУЛЬ БУС БОЛОХЫГ НОТОЛЖЭЭ 
 
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны наймдугаар сарын 3-ны өдөр МҮОНРТ-ийн дэд захирал асан, Монгол Улсын иргэн Г.Гэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал болжээ. Уг шүүх хурлын хариуцагч этгээд МҮОНРТ-ийн тооллогын зөвлөл, гуравдагч этгээдээр МҮОНРТ-ын захирал А.Бүрэнбаатар нар оролцсон байна. 

Нэхэмжлэгч Б. Гэрэл тайлбартаа "Би энэ байгууллагад хүүхэд наснаасаа эхлэн 20 жил ажилласан. Тухайн сонгон шалгаруулалтад оролцохдоо дэд захирлын албан тушаалтай байсан. Харин одоо ажлаасаа халагдсан байж байна. Тухайн сонгон шалгаруулалтад орсон хууль бус үйл ажиллагаа хамгийн харамсалтай зүйл болсон. Олон нийтийн өмнө үйл ажиллагаа нь ил тод байдаг” хэмээн мэдүүлсэн байдаг.

Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Бодит байдал дээр нэр дэвшигч Р.Гандиймаа нь нийт 577 оноо биш 572 оноо, нэр дэвшигч М.Амарбаяр нь нийт 571 оноо биш 572 оноо, Нэр дэвшигч Г.Гэрэл нь нийт 571 оноо биш 575 оноо” авсан байна хэмээн дүгнэж Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хууль бус захиргааны актуудыг хүчингүй болгожээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Гэрэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас "2021 оны гуравдугаар сарын 5-ны МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн Тооллогын комиссын нэгдсэн дүн /2021/, Үндэсний зөвлөлийн мөн өдрийн 18 дугаар МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилох тухай тогтоолыг тус тус хүчнгүй болгуулах, тухай шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, тус байгууллагын захирлын сонгон шалгаруулалт нь хууль бус бөгөөд, Тооллогын комисс илт хууль бусаар ажилласан байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.