ШӨХТГ: “Хүчит шонхор” захаас гэдэсний халдварт бүлгийн нян илэрсэн

ШӨХТГ-аас Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар мэдээллээ. Шалгалтаар гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрсэн байна.

     Энэ талаар ШӨХТГ-ын мал эмнэлгийн хяналтын байцаагч "Хүчит шонхор захын найман танхимд 436 түрээслэгч худалдаа үйлчилгээ явуулдаг. Түүврийн аргаар 82 сорьцоос шинжилгээ авахад 52-с нь гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрсэн. Энэхүү бактери нь тавцангаас гадна тэргэнцрээс нь илэрсэн байна.

      "Хүчит шонхор ХХК нь жилийн 780 гаруй сая төгрөгийн орлоготой. Гэтэл зөвхөн нэг өдөрт тэр зах дээр тэрбум төгрөг эргэлдэж байна. Зах худалдааны төв нь лангуу түрээсэлж байгаа бол эрүүл аюулгүй байдлаа өөрсдөө хангах хэрэгтэй. Улаанбаатар хотын 85 хувийг махаар хангаж байгаа газар шүү дээ. Махны ил задгай худалдааг дотор оруулах талаар ярьж байна. Энэ зах нь 70 мянга орчим хүний оршуулга байгаа газрын салхин дор байрладаг. Тэнд дахин төлөвлөлт явуулах гэж байна. Тэр оршуулгын газарт ямар халдвар өвчнөөр нас барсан хүмүүсийг оршуулсныг хэн ч хэлж мэдэхгүй. Махны ил задгай худалдааг наймдугаар сарын 1-ээс хориглохоор ажиллаж байна" гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ярилаа.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.