2642 хүнээс халдвар илэрч, 11 иргэн нас баржээ

Коронавирусийн тархалтын талаарх ээлжит мэдээллийг өглөө. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11540 хүнд шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 85770 боллоо. Илэрсэн халдварын 1733 нь нийслэлд, 908 нь орон нутагт байна.

     Өнгөрсөн 24 цагт 37-95 насны 11 хүн нас барлаа. Нэг өдөрт 512 хүн, гэрийн хяналтаас 59 хүн эдгэрч гарсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 10248 хүн эмчлүүлж байгаагаас 189 хүний бие нэн хүнд байна. Харин гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 15879 хүн хянагдаж байна. Өчигдөр нийт 9618 хүн вакцинд хамрагдсан” гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.