Зам тээврийн ослын улмаас таван иргэн эмнэлэгт хүргэгджээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем Вилла” хотхоноос Баянзүрхийн товчоо чиглэлийн автозамд автомашин замын хашлага мөргөж дотор нь хүн хавчуулагджээ. Тус дуудлагыг  өчигдөр 21:57 цагт хүлээн авсан байна.

     Нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 16.5 км замыг туулан 22:18 цагт очиход Баянзүрх дүүргийн иргэн Б-ийн жолоодож явсан “Хонда Инсигт” загварын суудлын автомашин замын хашлага мөргөж, автомашины бүхээгт хавчуулагдсан иргэн Т, 32 настай, эмэгтэйг гаргаж, ЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.  Иргэн Б, 33 настай, эрэгтэй, У,10 настай, эмэгтэй, Б, есөн  настай, эрэгтэй, У, найман  настай, эрэгтэй, О, нэг настай, эрэгтэй нарт ЯТТТ-ийн эмч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ГССҮТ-д хүргэсэн байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.