Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулж эхэлнэ

  Өнөөдрөөс жирэмсэн эхчүүдийг Файзер вакцинд  сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлнэ. Учир нь халдвар авсан, хоёр жирэмсэн эмэгтэй нас барсан юм. Энэ сарын 16-нд Файзер компанийн 84 мянган тун вакцин,  21-нд мөн 84 мянган тун вакцин бууна гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлсэн юм. Засгийн газар 2.5 сая тун Файзер вакцин татаж авахаар гэрээ хийсэн бөгөөд эхний 100 мянган тунг татаж авсан байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.