МУГЖ Л.Дэмидбаатар таалал төгсжээ

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн жүжигчний уран чадварын тэнхимийн багш, найруулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар өнөөдөр хүнд өвчний улмаас таалал төгсжээ.  Тэрээр 30 гаруй жил урлагт зүтгэхдээ 80 гаруй жүжиг, 10 гаруй сонгодог бүтээл болон "Гурван найз", "Учрал", "Бэрүүд", "Явуулын хүн" зэрэг дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. Түүний урлагт оруулсан энэхүү хувь нэмрийг үнэлж, 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнасан юм.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.