Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны 83 байгууллага ажиглана
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг олон улсын байгууллагын 43 ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын 40 сэтгүүлч  бүртгүүлээд байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албаны Сонгууль ажиглах тусгай хороо, Бодлогод залуусын хяналт ТББ, Бүгд, Словак, Их Британи улсын иргэдийн төлөөлөл, ИБУИНВУ, АНУ, Австрали, Япон улсын Элчин сайдын яамд ажиглана.
 
Сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх хүсэлтийг Ассошиэйтед Пресс, Фүжи телевиз, Аль Жазира, Синьхуа мэдээллийг агентлаг, Асахи Шимбун сонин, Жиньминь Жибао сонин, The GW Biz News, www.mongolianow.com, Mongolia Today, Киодо Цуушин агентлаг, Agence France Presse /AFP/ гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газраас ирүүлээд байна гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.