Д.ЭНХБАТ: Нэр дэвшигчдийн мэтгэлцээнд шилэн хоргоноос оролцох боломжтой

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат мэдэгдэл хийлээ. Тэрбээр коронавирусийн халдвар авсан тул Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа билээ. Ийн тусгаарлалтын байрнаас мэдэгдэл хийсэн тэрбээр "Д.Энхбат би инженер хүн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа надад цаг зуурын бэрхшээл тулгарсан хэдий ч та бүхэнд индэр дээрээс үгээ хэлж байна. Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Нэг намын төлөө биш, нийт намын төлөө зүтгэнэ. Цаашид иргэн төвтэй улс орноо хөгжүүлэх болтугай" гэлээ. Мөн энэ үеэр тэрбээр энэ үеэр нэр дэвшигчдийн мэтгэлцээнд шилэн хоргоноос оролцох боломжтойгоо мэдэгдсэн юм.  

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.