Гэр бүлээрээ угаартаж, хоёр хүүхэд нь нас баржээ

 Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд “Гэр бүлийн таван гишүүн угаартсан” гэх дуудлага өглөөний 09:35 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу ослын газар очиход монгол гэрийн янданг сугалж, өрх бүтээсэн байдалтай таван настай охин Т, зургаан настай эрэгтэй Т нар нас барсан байжээ. Мөн аав, ээж, дүү нь угаартаж, нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн байна.

     Өчигдөр хоёр өрхийн есөн иргэн угаартсан гэх дуудлага эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэнээс, дөрөв нь эмнэлгийн тусламж авчээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.