Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Н.Төгсцогтын АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо болох ээлжит тулаан цуцлагджээ. Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /13 тулаан, 12 ялалт, 9 КО/ Мексикийн боксчин “El Venado” хочит Луис Альберто Лопес Варгас /21 ялалт, 11 КО, 2 ялагдал/-тай энэ сарын 29-нд тулалдах тов зарлагдаад байсан юм.
Хоёр боксчин 57.2 кг жинд тулалдах байсан ч тулааны тов гарсан өдрөөс Луис Альберто Лопес Варгас жингээ өөрөөр тохирох саналыг хэд хэдэн удаа гаргаж, энэ санал нь биелэхгүй болохоор тулаанаас татгалзаж буйгаа WBC холбоонд мэдэгджээ.
offshore.mn