ЭМЯ: Шинээр 512 хүнээс коронавирус илэрч, таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10 мянга орчим сорьцод шинжилгээ хийхэд 512 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 464 нь Улаанбаатарт, 48 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын тоо 46 мянга 448 болж байна. Өнгөрсөн хоногт коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хэвтэн эмчлүүлж байсан таван иргэн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Харин 1503 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.