Энэтхэг Улс вакцины экспортоо зогсоосон тул Балба Улсад коронавирусийн тохиолдол нэмэгджээ

Энэтхэгийн хөрш Балба Улсын эрх баригчид коронавирусийн халдвар хяналтаас гараагүй гэж мэдэгдэж буй боловч тус улсад халдвар ихээр нэмэгдэж буй аж.

Балба улс нь 30 сая хүн амтай бөгөөд сүүлчийн 14 хоногт коронавирусийн халдвар 668 хувиар өсжээ. Тус улсын Улаан загалмайн нийгэмлэг “Эмнэлгийн хүрэлцээ багасаж, хүчилтөрөгчийн хангамж дууссан. Коронавирусийн шинжилгээ өгсөн иргэдийн 44 хувьд нь халдвар илэрлээ” хэмээн мэдэгджээ.

Тус улсын хүчилтөрөгч, эмнэлгийн хангамж Энэтхэг улсаас хамааралтай бөгөөд Энэтхэг улс вакцин болон эмнэлгийн хэрэгслийн туслалцаа үзүүлэхээ больсон тул халдвар огцом нэмэгдсэн байна.

Балба улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо дөрөвдүгээр сарын эхээр 150 байсан бол сарын дотор нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо 9000 давж, 4000 гаруй хүн нас баржээ. Тус улсын Эрүүл мэндийн яам “Хоёр хүн тутмын нэгээс коронавирусийн халдвар илэрч, 80 мянга гаруй хүн гэрээсээ тусгаарлагдаж байна” гэв. 

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.