ЭМЯ: Гадаадаас ирсэн 28 иргэнээс халдвар илэрсний 19 нь Энэтхэг Улсын иргэн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэний энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстан Улсаас ирсэн байна. Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна. 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.