Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагт коронавирусийн 1356 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авч, 1356 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 35 мянга гаруй болж байна.

Мөн сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 19642 боллоо.Түүнчлэн коронавирусийн халдвараар найман хүн нас барж, нийт нас баралтын тоо 110 болжээ" гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.