ОХУ-ын монополийн эсрэг алба “Apple” компанийг 10 сая еврогоор торгожээ

ОХУ-ын Холбооны монополийн эсрэг албанаас “Apple” компанийг зах зээлд давамгайлсан эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэн 10 сая еврогоор торгожээ.

Монополийн эсрэг албаны үзэж буйгаар “Apple” компани нь iOS үйлдлийн системээрээ дамжуулан гар утасны программуудаараа тараасан нь дата зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвартай болгож, бусад компанийн өрсөлдөх чадварыг хүчээр хааж байгаа гэнэ.

2019 онд кибер аюулгүй байдлын “Касперский” компани нь “Apple” компанийг хүүхдийн аюулгүй байдал, мэдээллийн нууцыг хамгаалахаар зохион бүтээсэн аппликейшныг хаасан тухай гомдол гаргажээ.

Холбооны монополийн эсрэг алба уг гомдлын дахин нэхэж, 10 сая еврогоор торгосон байна.

Харин “Apple” компаниас дээрх шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах тухайгаа “Евро ньюс” агентлаг мэдээлжээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.