Өнгөрсөн хоногт 1171 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тархалт, нас баралтын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийж байна. 
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,381 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1171 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 33,608 боллоо.
 
Мөн хугацаанд коронавируст халдвараар есөн хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 97 болж байна. 
 
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 18,033 болоод байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.