АНУ дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан иргэдээ амны хаалт хэрэглэхгүй байхыг зөвшөөрчээ

АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх төвөөс коронавирусийн эсрэг вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан иргэдээ амны хаалт хэрэглэхгүй байхыг зөвшөөрчээ.

Гэвч тус зөвшөөрөлд дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан иргэн нь ганцаараа болон бусад вакцинжуулалтад бүрэн хамрагдсан цөөн тооны хүмүүстэй хамт байхдаа л амны хаалтаа авч болох тухай тусгасан байна.

Харин бусад нөхцөлд амны хаалтаа зүүх, халдвар хамгааллын дэглэмээ барих зөвлөмж хэвээр үйлчлэх юм.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын нийт хүн амын 42 хувь нь буюу 141 сая хүн вакцинжуулалтад хамрагдсанаас 95 сая гаруй иргэн хоёр дахь тунгаа тариулж, дархлаажуулалтдаа бүрэн хамрагджээ.

 

Эх сурвалж: BBC

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.