Энэтхэгт нэг өдөрт 323144 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

Энэтхэгт нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо 300 мянга давсан хэвээр байна. Тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт “Нэг өдөрт 323144 хүнээс халдвар илэрч, 2771 хүн нас барлаа” хэмээн мэдэгджээ. Тус улсын эмнэлгүүдэд хүчил төрөгчийн хангамж дутагдаж буй бөгөөд эмнэлгүүдийн ачаалал ихэссэн тул халдвартай хүмүүс гэртээ нас барах тохиолдол ихэссэн байна.

Энэтхэг улс олон улсаас тусламжийн гараа сунгахыг уриалж эхэлсэн бөгөөд АНУ Энэтхэгт 60 сая АстраЗенекагийн тунг бусад орнуудад хандивлана гэдгээ мэдэгдээд байна.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.