Монгол Улсын хилээр өнгөрсөн 24 цагт 1324 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Монгол Улсын хилээр өнгөрсөн 24 цагт 1324 тээврийн хэрэгсэл нэвтэрч тээвэр хийжээ. Тухайлбал, агаарын тээврийн “МИАТ” компани гурван нислэг үйлдсэн бол Замын-Үүд хилийн авто замын боомтоор бараа материалын 95, Булган боомтоор нүүрсний 105, Шивээхүрэнгийн боомтоор мөн нүүрсний 60, Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 45, төмрийн хүдрийн зургаа, Бичигт боомтоор нүүрсний 40 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. 

Мөн газрын тосны 19, Баянхошуу боомтоор газрын тосны 38, Алтанбулаг боомтоор бараа материалын 28, Цагааннуур боомтоор мөн бараа материалын тав, шатахууны 25 тээврийн хэрэгсэл гарчээ. Замын-Үүд боомтоор бараа материалын 96, нүүрсний дөрөв, Булган боомтоор нүүрсний 105, Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний 60, Гашуунсухайтын боомтоор бараа материалын 16, нүүрсний 75, зэсийн баяжмалын 64, Ханги боомтоор нүүрсний 65, төмрийн хүдрийн 6, Бичигт боомтоор нүүрсний 35, газрын тосны 19, Баянхошуу боомтоор газрын тосны 38, Алтанбулаг боомтоор бараа материалын 38, Цагааннуур боомтоор бараа материалын тав, шатахууны 25 тээврийн хэрэгсэл орж иржээ. 

Мөн Замын-Үүд төмөр замын боомтоор “УБТЗ”-ын ачааны 16, Сүхбаатар боомтоор ачааны зургаан галт тэрэг нэвтэрч тээвэр хийсэн талаар ЗТХЯ-наас мэдээлэв.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.