Говь-Алтай аймгийн Чандмань сумын ЗДТГ-ын ажилчид биш хоёр иргэн цасан шуурганаар явган гарч, нас баржээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын  Засаг даргын Тамгын газрын ажилтан  Г, 40 настай эрэгтэй, Б, 21 настай эрэгтэй нар энэ сарын 25-ны өдрийн 11:00 цагийн үед Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явж нас барсан гэх мэдээлэл гарсан. Тус хэргийн талаар Чандмань сумын ЗДТГ-ын дарга н.Наранцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Нас барсан хоёр иргэн Засаг даргын тамгын газрын ажилтан биш. Манай сумын хоёр иргэн 40 настай эрэгтэй Г, 21 настай эрэгтэй Б нар байсан. Энэ сарын 25-26-ны өдөр Эрдэнэ, Чандмань сумын хооронд 40-80 см зузаан цас орж, цасан шуурга шуурсан. Тухайн хоёр иргэнийг хүмүүс цаснаар явуулахгүй гэж хориод дийлээгүй явуулсан учир сумын онцгой комисст дуудлага, мэдээлэл өгсөн. Тус дуудлагын дагуу хоёр коверс, гурван том машинтай эрэн хайх, аврах ажлын хэсэг гарч эрэн хайх ажлыг эхлүүлсэн. Гэтэл маргааш өглөө нь буюу өчигдөр 10:29 цагт Чандмань сумын хоёрдугаар багийн Хүнхэрийн ам гэдэг газраас цогцсыг олж, сумын цагдаагийн хэлтэст шилжүүлж өгсөн. Тухайн хоёр иргэн яагаад цасан шуурганаар зөрүүдэлж, явган гарсныг мэдэхгүй байна” гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.