ОХУ-ын иргэд арван хоног цалинтай амарна

ОХУ-д коронавирусийн тархалт эрчимжиж буй тул цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхийлөгч Владимир Путин ирэх тавдугаар сард иргэддээ цалинтай амралт олгох шийдвэр гаргажээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд уг саналыг өргөн барьсан бөгөөд үүний хариуд” Хэрэв та шаардлагатай гэж бодож байна би дэмжинэ. Өнөөдөр холбогдох зарлигт гарын үсэг зурна” гэж мэдэгдсэн байна. Уг шийдвэрийн хүрээнд ирэх тавдугаар сарын 1-11-ны хооронд арван хоногийн турш хөл хорио тогтоож, иргэд цалинтай амрахаар болжээ.

Ерөнхийлөгч уг шийдвэрийг цаг үеэ олсон хэмээн үзэж буй аж. Учир нь тус арван хоногийн хугацаанд улс нийтийн баярын өдрүүд тохиох бөгөөд тавдугаар сарын 4-7 өдөр ажлын өдөр таарч байна гэв.

 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.