Эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭХ-ноос өнөөдөр “Цар тахал ба цалин хөлс” хэвлэлийн хурлыг зохион байгуулж, эмч , эмнэлгийн ажилтнуудыг цалинд тулгарч буй асуудлуудын талаар мэдэгдэл хийв. Уг хурлын төгсгөлд нийт эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд цалин нэмэх тухай хүсэлт Монгол Улсын Засгийн газарт гаргаж буй мэдэгдлээ. Уг хүсэлтэд,
-Цар тахлын үед ажиллаж буй эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэх,
-Илүү цагаар ажилласан хөлсийг эмч нарт олгох зэрэг хүсэлтийг багтаасан байна.
offshore.mn