Нийслэлд 2004 хүн тусгаарлалтад байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах 74 байранд  3192 иргэн байна. Үүнээс нийслэлд тусгаарлан ажиглах 28 байранд 2004 иргэн, орон нутагт тусгаарлан ажиглах 46 байранд 1188 иргэн байгаа юм. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 666 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.