Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 15 лабораторид 13210 шинжилгээ хийснээс 575 шинэ тохиолдол шинээр бүртгэгджээ.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 7589 боллоо. Шинээр бүртгэгдсэн 575 хүнээс 574 нь дотоодод илэрсэн бөгөөд нэг нь Франкуртын нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээгээр хариу нь эерэг гарсан байна. Ингэснээр дотоодод илэрсэн халдварын тоо 7052, зөөвөрлөгдсөн тохиолдол 427 болжээ. 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.