“Facebook” компани шинэ аппликейшн бүтээнэ

“Facebook” компани 13 болон түүнээс доош насны хүүхдүүдэд зориулж “Instagram”-ийн шинэ хувилбар бүхий аппликейшн бүтээж эхэллээ.

“Instagram”-ийн хэрэглэгчдийн насны хязгаар 13-аас дээш байдаг тул ийнхүү шинэ апп гаргахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ.

Шинэ апп-ийн хэрэглээг эцэг, эх нь хянах боломжтой бөгөөд “Facebook” өмнө нь “Messenger Kids” нэртэй хүүхдүүдэд зориулсан апп гаргаж байвсан. 

 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.