Дуучин Д.БОЛД: Би хэн нэгэнд өргүй, реклам сурталчилгааны мөнгөө төлөөгүй гэдэг нь худал мэдээлэл

Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл гарсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цахим хуудаст түүнийг "Сураггүй алга болсон. Доржсүрэн овогтой Болд 42 настай эрэгтэй. Энэ хүний талаар мэдээлэл байгаа бол мэдээлэл өгөх утсанд хандана уу" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн байсан юм.

Харин түүнийг реклам, сурталчилгаа хийлгэсэн мөнгөө төлөөгүй учраас иргэн хохирлоо барагдуулахаар Иргэний хэрэгт хариуцагчаар татаж, нэхэмжлэл өгсөн гэх мэдээлэл бий.

Бид юу болсон талаар “Камертон” хамтлагийн дуучин Д.Болдоос тодруулахад “Цагдаагийн байгууллагаас алдаатай материал гаргасан юм шиг байна лээ. Бид энэ талаар өнөөдөр тодруулж, лавласан. Цагдаагийн байгууллагаас надтай холбоотой мэдээллийг сайтаасаа устгасан байна лээ. Би хэн нэгэнд өргүй, реклам сурталчилгааны мөнгөө төлөөгүй гэдэг мэдээлэл нь худал. Тийм зүйл байхгүй. Би сураггүй алга болоогүй, оршин суугаа хаягтаа байгаа” гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.