ЭМЯ: Вакцинтай холбоотой худал мэдээлэл тараавал хариуцлага тооцно

ЭМЯ-наас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийж байна.

Уг мэдэгдлийн үеэр ЭМЯ-ны Хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр

“Сүүлийн үед коронавирусийн вакцинтай холбоотой худал мэдээлэл ЭМЯ-нд ирэх боллоо. Бид энэ талаар сайтар шалгаж, тодруулж байж иргэдэд үнэн, зөв мэдээлэл өгч байгаа. Энэ тал дээр ч гэсэн хэвлэлийнхэн анхаарч, олон нийтэд зөв мэдээлэл тараахыг хүсье. Вакцинтай холбоотой худал мэдээлэл тараавал хууль хяналтын байгууллага хариуцлага тооцно” гэлээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.