158 хүнээс халдвар илэрч, 89 настай нэг иргэн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17044 хүний сорьцод шинжилгээ хийхэд 158 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсын хэмжээнд 4498 халдварын тохиолдол бүртгэгджээ.
 
Мөн өчигдөр 81 хүн эдгэрч эмнэлгээс, гэрийн ажиглалт руу шилжлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3212 боллоо. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байгаа юм. 
Мөн энэ хугацаанд коронавирусийн халдварын улмаас эмчлэгдэж байсан 89 настай иргэн нас барлаа.

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.