УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөлөө

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөлөө.

Түүнийг сонгуулийн сурталчилгааных нь хугацаанд баривчлан саатуулаад байсан юм. Хоёр шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, зургаан жилийн ял оноосон ч Дээд шүүхээс хэргийг дахин шалгахаар болсон. Ийн есөн сар хоридсон тэрбээр саяхан батлан даалтад гараад байгаа юм. Хуулийн дагуу Анхдугаар чуулганы хуралдаанд оролцож тангараг өргөөгүй үлдсэн нэр дэвшигч анх оролцсон чуулгандаа тангараг өргөх хуулийн зохицуулалттай. Үүнийхээ дагуу Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө. 

offshore.mn

http://offshore.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.