180 автобус тусгай чиг үүргийн 14 салбарын ажилчдад үйлчилж эхэллээ

Өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн тусгай чиг үүргийн 14 салбарын алба хаагчдад үйлчилж эхэллээ. Өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна. Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор 21 чиглэлд 180 автобус явуулж байгаа юм байна. Мөн шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар төлөвлөжээ.

offshore.mn

http://offshore.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.